Эпидурал мэдээгүйжүүлэлт гэж юу бэ?
Мэдээ алдуулалтын энэ аргад нурууны нугалмын завсраар нугасны хальсны гадна гуурс оруулж түүгээрээ өвдөлт намдаах эмийн бодисоо хийдэг. Гуурсаа нуруундаа төрөлтийн туршид үлдээж шаардлагатай бол нэмж мэдээ алдуулах зорилготой. Энэ тохиолдолд биеийн доод хэсгийн мэдээ хэсэгчилэн алддаг. Базлах болон дүлэх үед хэвлийгээр өвдөх, үтрээ болон хошного руу тулж өвдөхийг мэдрэхгүйгээр хүүхэд төрөх замаар гардаг. Зүслэг хийхэд ч өвдөхгүй. Иймэрхүү мэдээ алдуулалт заримдаа дүлэлтэнд хүндрэл гарч вакуум болон хавчуураар татахад хүргэдэг. АНУ-н мэдээ алдуулагч сувилагч нарын холбооноос хэлэхдээ “Төгс мэдээгүйжүүлэлт нь өвдөлтийн үед
хангалттай тусламж болж хүүхдээ хамгийн бага өвдөлттэй төрүүлдэг” гэж хэлсэн.
Яагаад эпидурал хийх болдог бэ? Энгийн төрөлт, вакуум таталт, кесар хагалгааны үед хэрэглэнэ.
Эпидурал ямар эрсдэлтэй бэ?
Нугасны мэдээ алдуулалт болон эпидурал мэдээгүйжүүлэлт олон эрсдэлтэй.
1. Хамгийн нарийн төвөгтэй асуудал нь эхийн цусны даралт огцом буурч болзошгүй.Үүнийг дагаад ургийн зүрхний үйл ажиллагааг дарангуйлах нөлөөтэй.
2. Эхийн толгой хүчтэй өвдөх хүндрэл өгч болно
3. Халдвар үүсэх нь маш ховор ч бас байдаг
Эпидуралын өвдөлт хэрхэн яаж мэдрэгдэх бэ?
Хэрвээ тест нь зөв сайн хариу өгвөл уян зүүгээр эмийн бодисоо урсгаж оруулна. Эмийн бодис нь таньд юу хэрэгтэй байгаагаас өөрчлөгдөж болно.
Эпидурал хэрхэн болдог бэ? Хэвлийгээс ирэх мэдээ алдуулалт нь таны нурууны хэсгийг уусмалаар цэвэрлэнэ.
Хэсэг газар мэдээ алдуулсан тохиолдолд зүү орох өвдөлтийг хамгийн багаар мэдэрнэ.
Тестийн үр дүнгээр эмийн зүйл хаана очихыг тодорхойлно.
Таны биеэс зүү салгагдаж уян зүү нь үлдэнэ.
Энэ нь таны аюулгүй байдлыг хангана.
No comments:
Post a Comment
Сэтгэгдэл үлдээсэн танд баярлалаа.