Анагаахын чиглэлээр суралцаж буй оюутан танд зориулав.

7.24.2015

Ихэс шалгах

Ихэс салсан эсэхийг шалгах
1.    Альфельдийн шинж: Хүйн гогцоо уртсаж гадна бэлэг эрхтэнд тулгаж тавьсан хавчуур 10-12 см-ээр доошилдог. Энэ нь салсан ихэс умайн доод хэсэг үтрээнд орж ирсний шинж юм.
2.    Шредерийн шинж: Ихэс салсны дараа умай хатуурч, хавтгайрч нарийсан нэг тийш хэлтийж, ихэс салсан талын булан дээшилнэ.
3.    Кюстнер – Чукаловын шинж: Умдагны дээд талд гарын алганы ирмэгээр дарахад хүйн гогцоо дээш татагдахгүй. Ихэс салаагүй бол хүй үтрээ рүү буцаж татагдана.
4.    Клейны шинж: Эхийг хүчтэй дүлүүлэхэд хүйн гогцоонд өөрчлөлт илрэхгүй. Салаагүй бол хүй цусаар дүүрч чинэрдэг.




Хойтхийн бүрэн бүтэн байдлыг тодорхойлох
1.    Хойтхи төрсний дараа ихсийг алган дээрээ дэлгэн эхийн талын дэлбэн бүтэн эсэхийг шалгана.
2.    Ихсийг тусгай тавган дээр юм уу алган дээр эхийн талын гадаргуугаар тавьж ихэс,  түүний хэлтэнцэрүүдийг харна.
3.    Ихсийн ирмэгийг маш сайн харна. Бүтэн ихсийн ирмэг гөлгөр, гарах тасарсан судас байхгүй байна.
4.    Ихсийг шалгасны дараа бүрхүүлийг үзнэ. Үүний тулд  ихсийн ургийн талыг дээш, эхийн талыг доош харуулна.
5.    Ургийн хальсны урагдсан ирмэгийг гараараа барьж тэнийлгэхэд ураг устайгаа байсан янзаар нь болгоно. Ингэж ургийн бүрхэвчээс урагдсан эсэхийг шалгана.

6.   

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл үлдээсэн танд баярлалаа.